Орос, АНУ, НҮБ, ЕХ оролцсон Ойрхи Дорнодын асуудлаарх олдон улсын зуучлагчдийн «дөрвөл» 3-р сарын 19-нд Москва хотод уулзахдаа, палестины эзлэгдсэн нутаг дээр еврейн шинэ суурин барьж эхлэсэн хууль бус ажиллагааг хатуу шүүмжилсэн мэдэгдэлийг хэлэлцэнэ. «Дөрвөл»-ийн зөвлөлгөөнд биечлэн оролцох НҮБ-ийн е.н.д Пан Ги Мун энэ тухай мэдээллээ. Асар их хөдөлмөрөөр бий болж НҮБ, АНУ болон бусад орнуудын зуучлалаар байр сууриа ойртуулсан шууд биш хэлэлцээрийг, суурин барих бодлогоос болж тасалдуулахгүй, дэлхийн ХН-тэй, Израиль улс бүрэн хамтран ажиллана гэж би найдаж байна гэж тэр хэлжээ. Энхийн процессийг бусниулах энэ суурин барих бодлогыг би эрс шийдвэртэй эсэргүүцэж байна. Москвад «дөрвөл» суурин барих асуудлыг эрс шүүмжилнэ. Хамгийн гол нь «дөрвөл» энэ суурин барих ажлийг эрс эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан билээ. Москвад болох «дөрвөл»-ийн зөвлөлгөөн дээр энэ мэдэгдэлийг батлана гэдэгт би итгэлтэй байна гэж НҮБ-ийн е.н.д хэллээ.