Швейцарьт болсон оросын санхүү эдийн засгийн форумын 9-р чуулган өнөөдөр Цюрих хотод өндөрлөж байна. Уулзалтын 2 дах өдөр, хоёр улсын 150 гаруй төлөөлөгчид, дэлхийн санхүү эдийн засгийн хямралын нөхцөлд үндэсний аж уйлдвэр, банкны капиталыг хамгаалахад тус улсын хууль тогтоогч, гүйцэтгэх засаглалын гүйцэтгэх үүргийг хэлэлцэж байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Өчигдөр Орос, Швейцарийн парламент, яамд, улсын байгууллагууд, банкны холбоо, нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, бизнесменууд болон хоёр орны тэргүүлэх банк, компануудын удирдагч нар орос улсын дунд хугацааны нийгэм эдийн засгийн өсөлт, орчин үеийн шатан дах санхүүгийн секторын хөгжил, ОХУ, Швейцар улсуудын санхүүгийн систем дэх хямралын эсрэг арга хэмжээний үр ашгын талаар санал солилцлоо. Энэ форум 2002 оноос Цюрих хотод байнга явагдаж байгаа юм.