Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр 2 өдрийн ажлын айлчлалаар Туркмен улсыг зорьж байна. Аялалын хөтөлбөрийн дагуу тус улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, дэд ерөнхий сайд буюу ГХЯ-ны тэргүүн Рашид Мередов нартай уулзах юм байна. ОХУ-ын бүс нутгууд болон Туркмен улсын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, бара эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйн төлөв зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж ИТАР-ТАСС, оросын гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч Андрей Нестеренкогын хэлснийг иш татаж уламжиллаа. Хоёр орны түншлэлийн үндэс суурь нь байгалын хийн салбарын хамтын ажиллагаа юм. Зөвлөлтөөс хойшхи орон зайд түлш үйлдвэрлэж экспортлож байгаа улсууд дотор Түркмен улс, Оросын дараа 2-р байрт орж байна.