Ням гаригт болсон орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны сонгуульд «Нэгдсэн Орос улс» нам түрүүлж явна. СЕХ-ны урьдчилсан дүнгээр 3-р сарын 14-нд Орос улсын 76 бүс нутагт болсон нэгдсэн сонгуульд оролцсон парламентын доод танхим Улсын Думд суудалтай бусад намуудын хувьд ч сонгууль амжилттай боллоо. Алтайн БН улс, Хабаровын хязгаар, Калуг, Курган, Свердловск мужуудын хууль тогтоох байгууллагуудад нэгдсэн оросуудтай хамт ОХУКН, ОЛАН, «Шудрага Орос орон» зэрэг намуудын бүлгүүд хамтран ажиллах болно. Харин «Оросын эх орончид», «Зөв үйлсийн төлөө» зэрэг намууд сонгуулийн босго давж чадсангүй. КН урьдчилсан мэдээгээр, орон нутгийн сонгуульд албан бус 2-р байр эзлээд байна. Нэгдсэн сонгуулийн өдрийн нэг шуугиан дэгдээсэн явдал нь ОХУКН-ын төлөөлөгч Виктор Кондрашов, Эрхүү хотын даргын сонгуульд ялалт байгуулсан явдал боллоо. Сонгууль болсон 8 бүс нутгийн парламентын ихэнхд мандат хувиарлахдаа мажоритарын схемээр сонгогдсон депутатуудыг оруулж тооцно гэдгийг санах хэрэгтэй. Тэдний дунд намаас нэр дэвшигчид олон байгаа. Ийм учраас бүс нутагт улс төрийн хүчний хувиарлалтыг, хуулийн дагуу орон нутгийн сонгуулийн комиссын албан ёсны дүн гарсаны дараа л хийж болно. «Сонгууль, ардчилсан төрт улсын зарчимаар болж өнгөрлөө» гэж СЕХ-ны орлогч дарга Леонид Ивлев, ИТАР-ТАСС–д мэдэгдлээ. «Алдаа, дутагдалгүй сонгууль гэж байдаггүй тэр тусмаа ийм асар өргөн хүрээтэй сонгуулийн кампант ажлийн үед» гэж тэр хэллээ. «Эдгээр алдаа дутагдал нь бүхнийг хамраагүй, иргэдийн эрхээ чөлөөтэй эдлэх явдалд нөлөөлөхгүй» гэж төгсгөлд нь нэмж хэллээ.