Орос улсын дайралтын тухай гүржийн «Имеди» телевизийн өдөөн хатгасан нэвтрүүлэг олон улсын анхаарал татлаа. Францийн ГХЯ, энэ гутамшигт хуурамч нэвтрүүлэг хийсэн хүмүүсийг хариуцлагад татахыг шаардлаа. «Энэ бол аймшигтай ухаанд багтамгуй шившигт үйл ажиллагаа» гэж францийн ГХЯ мэдэгдсэн байна. Өмнөд Осетийн тэргүүн Эдуард Кокойты энэ нэвтрүүлгийг жинхэнэ бузар өдөөн хатгалага гэж нэрэллээ. Өвчтэй хүний солиотой дүрслэл гэж Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапш хэлсэн байна. Гүржийн католик сумийн хамба 2-р Илиа телевизийн компанын нэвтрүүлэгийг эрс эсэргүүцэж байна. Хүмүүс туршилтын туулай биш, телевизийн зүгээс явуулж байгаа өдөөн хатгасан нэвтрүүлгийн бай болох ёсгүй гэж тэр хэлсэн байна. Энэ өдөөн хатгалагын захиалагч болон гүйцэтгэгчдийг хатуу цээрлүүлэх хэрэгтэй гэж гүржийн хууль хамгаалагчид, сөрөг хүчнийхэн шаардаж байна. Оросын, Улсын Думын олон улсын харилцааны асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачев бямба гаригийн нэвтрүүлгийг ой гутам, бузар өдөөн хатгалага гэж нэрлэсэн байна. «Имеди» телевизийн сувгийг Гүржийн ерөнхийлөгч бүрэн хянадаг гэдгийг тэр санууллаа. НАТО-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин, энэ бузар, худал, хуурмаг нэвтрүүлэгт эвслийн анхааралыг хандуулна гэж мэдэгдлээ. «Имеди» теле компанын тусгай нэвтрүүлгээр Саакашвили алагдсан, Орос улс, гүржийн эсрэг дайн эхэлсэн тухай мэдээлсэн. Энэ нь сурвалжлагчийн хийсвэр сэтгэлгээ гэдгийг нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд зурвасхан харуулсан байна. Энэ нэвтрүүлэг улс оронд үймээн дэгдээж, зурхний шигдээс өвчний дуудлага эрс нэмэгдсэн байна.