Европын төв банкны ерөнхийлөгч Жан-Клод Трише, ОВС-тай төсөөтэй европын байгууллага байгуулах урьдчилсан зөвшөөрлийг өглөө. АНУ-д хийж байгаа айлчлалынхаа явцад тэр, шинэ нэгдэл нь европын валютыг дэмжих биш, европын орнуудын санхүүгийн системд дэмжлэг үзүүлэх ёстой гэж хэллээ. Урьд нь, Европын валютын сан байгуулах үзэл санааг Герман улсын канцлер Ангела Меркель дэмжиж байсан юм. Энэ санал, дэлхийг хамарсан санхүүгийн хямралаас болж Грек улсын тесев хэт их хэмжээний алдагдалд орж дампуурлын байдалд орсон үед гарч ирлээ.