Украины ГХЯ-ны тэргүүн Константин Грищенко, Москвад 2 өдрийн ажлын айлчлалаар 3-р сарын 16-нд хүрэлцэн ирнэ. Украины мэдээллийн УНИАН агентлаг, оросын дипломат хүрээн дэх өөрийн мэдээллийн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. албан ёсны айлчлалын явцад Украины гадаад бодлогын байгууллагын тэргүүн Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой уулзана. Хэлэлцээрийн явцад 2 орны ГХЯ-дын хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Орос улс дах Украины элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Олег Волошины хэлснээр Грищенкогын айлчлал нь, 2008 оноос эхлэн Орос улсад Украин улсын элчин сайдаар ажиллаж байгаад одоо өндөрлөж байгаа дипломат ажлынх нь төгсгөлын үйл ажиллагаатай холбоотой юм байна. Саяханы өдрүүдэд Дээд Рад, ерөнхий сайд Николай Азаров тэргүүтэй шинэ засгийн газры бүрэлдхүүнийг баталсан билээ.