Оросын орон нутгийн сонгуулийн ирц сайн байна. Алс Дорнодын Хабаровын хязгаарт болж байгаа хязгаарын дум буюу парламентын сонгуульд сонгогчид сонгуулийн хэсэг хаагдахаас 2 цагын өмнө өгсөн саналын тоо, 5 жилийн өмнө бүтэн өдөр өгсөн саналын тоотой тэнцүү байна. СЕХ-ны мэдээнээс харахад Сибирь, Урал болон оросын европын хэсгийн мужуудад байдал яг ижил байна. Сонгогчдын 25-аас доошгүй хувь нь оролцсон тохиолдолд сонгуулийг хүчинтэйд тооцно. Орос улсад өнөөдөр нэгдсэн сонгуулийн өдөр, учир нь 76 бүс нутагт янз бүрийн түвшингийн сонгууль болон орон нутгийн бүх нийтийн санал хураалт болж байна. СЕХ-ны мэдээгээр сонгууль өгөх эрх бүхий оросын иргэдийн гуравны нэг буюу 32 сая хүн сонгогчдийн бүртгэлд бичигдсэн байна. Сонгуулийн явцад ноцтой зөрчил гараагүй байна.