Финийн Турку хотын нийгмийн ажилчид эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр ач хүүгий нь асрамжийн газар хүчээр байлгаж байгаа асуудлыг шийдэж өгөхөд туслахыг Орос улсын иргэн Людмила Войнова, Финлянд улсын ерөнхийлөгч Тарье Халоненд хандаж гуйсан байна. Финлянд улсад амьдарч байгаа Орос улсын иргэн түүний охин Инга Рантала оросын эсрэг үзлийн золиос болсон гэж тэр үзэж байна. 2-р сарын 4-нд Турку хотын нийгмийн халамжийн газрынхан 2 улсын иргэн түүний хүүг Робертыг асрамжийн газар аваачаад, эцэг эхийнх нь эрхийг хасуулахаар шүүхэд хандсан байна. «Гэрийн амьдрал нь хүүхдийн амь насанд аюултай» гэж гэр бүлийн 2-ыг буруутгаж байгаа юм байна. Тэр хүүхэд сургууль дээрээ, «бид орос улс руу нүүж магадгүй» гэж хэлсэн үг нийгмийн халамжийн газрын үйл ажиллагааны шалтгаан болсон бололтой.