Ард түмнийг түгшүүртэй байдалд оруулсан «Имеди» телевизийн компаныг, гүржийн сөрөг хүчин шүүхэд өгнө. «Нэгдсэн Гүрж улс- Ардчилалын хөдөлгөөн» удирдагч, пароаментын дарга асан Нино Бурджанадзе орон нутгийн телевизээр ярилцлага өгөхдөө мэдэгдлээ гэж ИТАР-ТАСС уламжиллаа. Ерөнхийлөгчийн сүүлчийн сонгуулийн Саакашвилийн гол өрсөлдөгч байсан сөрөг хүчний өөр нэг тэргүүн Леван Гачечиладзе, ийм бузар нэвтрүүлэг явуулсан «Имеди» телевизийн сувагын эрхий нь хураах хэрэгтэй гэж хэллээ. өчигдөр орой, сүүлийн үеийн мэдээгээр, Емнед Осетийн тэргүүн Эдуард Кокойтын эсрэг алан хядах ажиллагаа явуулж байгаа, оросын цэргүүд Гүржд халдан довтлож байгаа, Саакашвили алагдаж, Бурджанадзе тэргүүтэй засгийн газар эмхлэн байгуулагдаж байгаа тухай харуулсан хуурамч сурвалжлагыг үзүүлсэн билээ. Хагас цаг үргэлжилсэн энэ теле сюжетийг мэдээний үеэр зориуд үзүүлсэн бөгөөд зөвхөн эхлэл төгсгөл дээр нь «энэ бол болдзохгүй үйл явдлын тухай тусгай сурвалжлага» гэж зурвасхан гаргажээ. Олонхи үзэгчид үүнийг уншиж амжилгүй, үнэхээр бодит байдал гэж унэмшсэн байна. Энэ теле сюжетийг Орос, Өмнөд Осет улсууд бүдүүлэг өдөөн хатгалага гэж нэрлэжээ.