Ванкуверт болж байгаа пара олимпын наадмын эхний өдрийн дүнгээр оросын шигшээ баг тэргүүлж байна. Оросын шигшээ баг 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багын нийт дүнгээр тэмцээнийг тэргүүлж байна. Олимпын тоглолт эхлэхийн өмнө орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, манай тамирчдын дайчин зориг, багаа, дэлхийн хүчтэй багуудын нэг гэдгийг харуулахад тус болно гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн билээ. Туринд болсон өвлийн олимпд багын дүнгээр оорсын шигшээ баг 1-р байр эзлэсэн 2006 оны амжилтаа манай пара олимпчууд давтана гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар түүний таамаг биелэлээ олоод байна. Пара олимпын анхны алтан медалийг Башкирын биатлонч Ирек Зарипов багтаа авч ирлээ. Тэрээр суугаагаараа уралдах 2 км 400 метрийн зайд түрүүлсэн билээ: Би энэ медалийг авахын төлөө 4 жил хөдөлмөрлөсөн болохоор маш их баяртай байна. Бид хүндэтгэлтэй үр дүн үзүүлэх ёстой, үүний төлөө бид зүтгэж байна. Одоохондоо болж л байна. Бүгдэд нь их амжилт хүсье! Орос улс түрүүлнэ гэдэг үнэн голоосоо итгэлтэй байна гэж тэр хэллээ. Босоогоороо уралдах цанын уралдаанд алтан медаль хүртсэн Кирилл Михайлов, Анна Бурмистрова нар багтаа ялалт авчирсан нөхрөө дэмжлээ. Мария Иовлева, Николай Полухин, Любовь Васильева нар мөнгөн медаль, Михалина Лысова, Алена Горбунова хүрэл медаль тус тус хүртжээ. Пара олимпчууд бас цанын уралдаан, биатлон, уулын цанын тэмцээнүүдэд хүч үзнэ. Уламжлал ёсоор тэдний ихэнх нь олон уралдаанд давхар оролцоно. Оросын шигшээд, биотланын уралдаанаас алт авчирсан, 26 настай Кирилл Михайлов, Зарипов нар өнөөдөр 20 км-ын зайн цанын уралдаанд гарна. Урьдах пара олимпын энэ уралдаанд тэр ялалт байгуулж байсан юм. Оросын пара олимпчуудын сэтгэл санаа дайчин байна. Тэд 2006 онд оросууд 33 медаль авсан Турины амжилтаа давтаад зогсохгүй давж гарах шийдвэр төгс байна. Оросын пара олимпын хорооны ерөнхий нарын бичгийн дарга Михаил Терентьев хэлснээр манай тамирчид зөвхөн өөрсдийн хувийн ялалтын төлөө биш нийтийн үйл хэргийн төлөө тэмцэж байна. Ванкуверт өндөр амжилт гаргана гэдэг нь оросын пара олимпын хөдөлгөөний хөгжлийг шинэ түвшинд гаргана гэсэн үг.