Орос улс, Гурж улс руу дайрлаа, Саакашвили алагдлаа, гэсэн гүржийн телевизийн «тусгай сурвалжлага» нь гүржийн ерөнхийлөгчийн дэглэмээс гаргаж байгаа ээлжит мэдээллийн өдөөн хатгалага юм. Энэ өдөөн хатгалага нь ах дүү ард түмнүүдийг хооронд нь муудуулах, эцсийн эцэст өмнөд осетийн нийслэлд гүрж халдан дотолсон 2008 оны байдлаар байдлыг даамжруулж, нийгмийн дотор тогтворгүй байдлыг бий болгох гэсэн Тбилисийн төр засгийн явуургүй бодлогын илрэл юм. Бямба гаригт гүржийн «Имеди» теле компанын сэтгүүлчийн үзүүлсэн «сонгодог» сурвалжлагыг Орос улс ингэж тайлбарлаж байна. Орос улс Гүрж руу дайрч онгоцны буудал, далайн боомтыг бөмбөгдөж, гүржийн ерөнхийлөгч алагдаж сөрөг хүчнийхэн засгийн эрхийг булаан авч байгааг үзүүлсэн хагас цагийн нэвтрүүлгийг төрийн хяналтанд байдаг телевизийн суваг оройн нэвтрүүлгийн оргил цагаар үзүүллээ. «нөхцөл байдал тийнхүү хөгжиж болох тухай тусгай сурвалжлага» гэсэн үг нэвтрүүлгийн эхэнд зурс хийгээд өнгөрсөн нь үнэн билээ. Харин ихэнх үзэгчид энэ үгийг олж уншаагүй, бодит байдал гэж ойлгосон. Энэ сурвалжлагыг үзүүлсэн тэр студээс ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч саяны та бүхний үзсэн зүйл сурвалжлагчийн өөрийнх уран сэтгэмж байсан гэж иргэдэд тайлбарлажээ. «Толгой муутай» иргэд хөөрхий сурвалжлагчийн уран бүтээлийн оргилуун сэтгэлгээг үл ойлгож, теле компанийн үймээн дэгдээх гэсэн санаатай нэвтрүүлгийг эсэргүүцэж гудамжинд гаран жагсаал хийжээ. Одоо болтол хүмүүс шокын байдлаас гарч чадахгүй байна. Зүрхны өвчин эрс ихэссэнийг эмч нар хүлээн зөвшөөрчээ. Энэ оройн онцгой нэвтрүүлгийн үр дүн ийм л байна. Мэдээж хэрэг албан ёсны Тбилис, ийм нэвтрүүлэг цацах гэж байсныг огт мэдээгүй дур эсгэж байна. Энэ бол Саакашвилийн, Орос улсын эсрэг үйлдэх гэж байсан ээлжит мэдээллийн дайн гэдгийг бүгд ойлгож байна. Гүржийн төрийн тэргүүн жинхэнэ холбоотон нь гэж өөрийгөө үздэг, АНУ нь энэ дайныг байнга хэрэглэдэг билээ. Мэдээллийн дайны энэ технологийг АНУ, Ирак, Югослав улсуудын эсрэг дайн явуулахдаа маш сайн хэрэглэж байсан билээ. Энэ тухай голливудын «Нохой сүүлээ шарваж байна» гэдэг кинонд маш сайн харуулсан юм. Хамгийн гол нь энэ нэвтрүүлгийг Гүрж, НАТО-гийн комиссийн зөвлөлгөөн болсны дараах өдөр цацаж байгаа нь сонирхолтой юм. Саакашвилигийн ийм өдөөн хатгалага нь эх орон нь аюултай байдалд байна гэж ард түмний толгойг эргүүлэхэд оршиж байгаа юм гэж Улсын Думын олон улсын асуудлын хорооны тэргүүн Константин Косачев үзэж байна: Энэ өдөөн хатгалгын зорилго нь, оросын болон өмнөд осетын төр засаг гүрж улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгах шалтаг олох зорилготой гэдгийг бүгд сайн ойлгож байна. Ийм юм хэзээч болохгуй. Орос улс ямарч өдөөн хатгалагад орохгүй гэж тэр хэллээ. НАТО-д суугаа орос улсын байнгын төлөөлөгч мэдэгдэхдээ, «бямба гаригын шоу» бол гүржийн, барууны ивээн тэтгэгчдэдээ зориулж хийсэн нэвтрүүлэг юм. «Кавказын утсан хүүхэлдэй» нь тэднийг ийм тэнэг байдалд оруулсанд барууныхан дургүйцэж л таараа гэж Дмитрий Рогозин үзэж байна. Саакашвилийн энэ харгис, тэнэг үйлдлийг дэлхийн ХН авч хэлэлцэнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Тбилисийн явуулж байгаа ээлжит өдөөн хатгалагад, олон улсын анхаарал хандуулна гэдэгт Москва итгэлтэй байна.