СЕХ-н дах «2010 оны 3-р сарын 14 бол нэгдсэн сонгуулийн өдөр» мэдээллийн төвийг ажлуулж эхэллээ. Оросын болон гадаадын теле, радио, сонины хэдэн арван сэтгүүлчид цуглаад байна. Онц бөгөөд бүрэн эрхтэй байгууллагууд, Монгол, АНУ, Өмнөд Осет, Куб, Перу, Молдав зэрэг улсуудын элчин сайдын яамдын сайд болон ажилтанууд төвд бас байна. Улс орны зүүн хэсэгт сонгууль бусдаас түрүүн эхлсэн ч гэсэн СЕХ сонгуулийн урьдчилсан дүнг москвагийн цагаар 20 цагаас өмнө зарлахгүй. Үүнээс өмнө сэтгуулчидэд сонгочдын ирцийг танилцуулна. СЕХ-ны даргын мэдээлснээр ирц сайн байна. Өнгөрсөн 10-р сарын сонгулиар ирц 42%-иас дээш байсан. Тус улсын 76 субъектэд орон нутгийн санал хураалт болон янз бүрийн түвшингийн 6200 сонгууль болж байна. Сонгуульд 30 гаруй сая хүн оролцох эрхтэй гэж ИТАР-ТАСС мэдээллээ.