Өнөөдөр Бээжинд Бүх хятадын ардын төлөөлөгчдийн 11 дэх удаагийн сонгуулийн 3 дах чуулган ажлаа өндөрлөлөө. Ажлын сүүлчийн өдөр, Хятадын засаг төрийн дээд байгууллагын депутатууд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Цзябаогийн чуулганы нээлтийн өдөр 3-р сарын 5-нд тавьсан засгийн газрын ажлын тухай илтгэлийн сайшаалаа. Мөн улс орны 2010 оны төсөв болон нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг баталлаа. Энэ жилийн нийгэм эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг баталсан байна. ДНБ-ий өсөлт 8%, хэрэглэгчийн үнийн өсөлт 3%-иас хэтрүүлэхгүйгээр баталсан байна. Хүн амын хэрэглээний шаардлагыг өсгөх замаар дотоодын зах зээлийг сэргээх бодлогыг үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Вень Зябаогийн илтгэлд өгүүлснээр, тариачны болон тэтэвгэрийн орлого, дунд болон бага цалинтай хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэж, хэрэглэгчийн зээлийг өрөгжүүлнэ. Чуулган дээр, хээл хахууль идэх асуудалд онцгой анхаарал хандууллаа гэж ИТАР-ТАСС мэдээллээ.