Энэ жил тэмдэглэж байгаа Орос, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 20 жилийн ойг, соёл урлагийн янз бүрийн 60 үйл ажиллагаагаар тэмдэглэнэ гэж БНС улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ли Юн Хо жич ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. 4-р сарын 2-нд Их театрт болох гала концерт 2 орны соёлын наадмын гараа болно. Энэ баярын ажиллагааг хоёр орны соёлын сайд нар нээх болно. «Энэ шоунд бүжгэн жүжгийн мастерууд, брейкданс маягаар бужиглэдэг би-боевын бүжигчид, солонгосын ардын дуу хөгжмийн хамтлаг» оролцоно гэж дипломатч маань нууцийг задаллаа. Дараа нь бүтэн жилийн турш Москвад театрын хамтарсан тоглолт, солонгосын модны долоо хоног зэрэг үйл ажиллагаанууд болно гэж тэр ярилаа. 5-р сард Манежд солонгос барааны үзэсгэлэн нээгдэнэ. Мөн Өмнөд Солонгос улсад, Орос улсад зориулсан үйл ажиллагаанууд болно гэж элчин сайд хэллээ. Орос улсын бүжгэн жүжиг болон оросын загвар зохион бүтээгчдийн шоу зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Их хорийн орнуудын дээд хэмжээний уулзалт болохын өмнө 10-р сарын 10-нд, Сөүлд болох баяр ёслолын ажиллагаагаар соёлын наадам өндөрлөх юм байна.