Орос улсад өнөөдөр нэгдсэн сонгуулийн өдөр болж байна. Тус улсын 76 субъектэд орон нутгийн санал хураалт болон янз бүрийн түвшингийн 6200 сонгууль болж байна. СЕХ-ны мэдээгээр сонгууль өгөх эрх бүхий оросын иргэдийн гуравны нэг буюу 32 сая хүн сонгогчдийн бүртгэлд бичигдсэн байна. Орос улсын 8 субъектэд бүс нутгийн парламентийн сонгууль болж байна. Эдгээр субъект нь Алтайн БН улс, Хабаровын хязгаар, Воронеж, Калуг, Курган, Рязань, Свердловск мужууд мөн Ямало-Ненецийн өөртөөн засах тойрог зэрэг бүс нутгууд юм. Бүс нутгийн нийслэл Краснодар, Эрхүү, Омск, Донын Ростов, Ульяновск зэрэг хотуудад, хотын даргын сонгууль болж байна. Астархан, Воронеж, Иваново, Липецк, Новосибирск, Смоленск, Тула, Ульяновск зэрэг засаг захиргааны 8 төвд хотын парламентыг сонгож байна. Сонгуульд Орос улсад бүртгэлтэй 7 намаас 6 нь оролцож байна. «Яблоко» нам оролцоогүй байна. Парламентын суудалтай «Нэгдсэн Орос улс», «Шудрага Орос орон», ОХУКН, ОЛАН зэрэг дөрвөн нам, бүх бүс нутгийн сонгуульд идвэхитэй оролцож байна. Нэгдсэн санал хураалтын өдрийг Орос улсад 9 дэх удаагаа явуулж байна. Сонгогчдийг дараалсан сонгуулиар дарамтлахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхын тулд ийм журам тогтоосон билээ. Энэ удаагын сонгуульд онцгой анхаарал хандуулж байна, учир нь ноднин 10-р сарын 11-нд болсон нэгдсэн сонгуулийн үр дүнг «Шудрага орос орон», ОХУКН, ОЛАН зэрэг парламентын 4 нам хулээн зөвшөөрөөгүй билээ гэж ИРАТ-ТАСС уламжиллаа.