Европын визийн шинэ хууль үйлчилж эхэлснээс хойш оросын иргэдэд Шенгений гэрээний орнуудын визийн үнэ урьдын адил хэвээр байна гэж Орос улсаас Европын Холбоонд суугаа байнгын төлөөлөгч Владимир Чижов хэлэв. Үүний зэрэгцээ Европын Холбоо болон Орос улсын хооронд байгуулсан визийн горимыг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн дагуу Европт зорчих оросын иргэд виза авахд 35 евро төлнө гэж Чижов тэмдэглэв. ТУХН-ийн хэд хэдэн орны иргэд виза авахад мөн ийм үнэ төлнө гэж тэрээр хэллээ. Европын Холбооны визийн шинэ хууль 4-р сарын 5-нд хүчин төгөлдөр болно.