Казахстаны өмнөд хэсгийн Алма-Атин Мужид үерт 35 хүн амь насаа алджээ. Гамшигт нэрвэгдсэн бүсээс 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Сураггүй болсон хүмүүс байгаа тул амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй хэмээн мужийн онц байдлын удирдах газар түгшиж байна. Тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Хавар цас, мөс хайлахад даланг бэлтгээгүй эздийг эрүүгийн хэрэгт татана гэж тэрээр мэдэгдэв. Хур тунадас их унаж, цас хайлсны уршгаар далангийн ус хальж, Кызыл-Агаш усны агуулахын далан сэтэрчээ. Хэд хэдэн тосгонд орон сууц усанд автжээ. Бүс нутагт үерийн улмаас төмөр зам, автомашины олон замыг хаасан байна. Тус улсын зүүн, өмнөд хэсэгт үерээс сэргийлж усны техникийн байгууламжийг шалгаж байна.