Оросын их дээд сургуулийн удирдлагууд дэлхийн их дээд сургуулиудын үнэлгээг жил тутам хэвлэдэг Британийн “Times Higher Education” сэтгүүлийн төлөөлөгчидтэй их дээд сургуулийг үнэлэх аргачлалыг судлахаар тохиролцлоо. Их дээд сургуулийг үнэлэх өргөн хүрээтэй шалгуур боловсруулах тухай ярьж байна. Үнэлгээний шинэ системээр Оросын их дээд сургуулийн эзэлж буй байр суурийг дорвитой өсгөнө. Оросын их дээд сургуулиуд тэргүүлэх 100 сургуульд багтана гэдэгт Москвагийн улсын их сургуулийн ректор, Оросын ректоруудын холбооны ерөнхийлөгч Виктор Садовничий итгэлтэй байна.  Энэ үнэлгээг хэрхэн ил тод, бодитой, шалгаж болох, хэлэлцэх боломжтой, гомдол мэдүүлж болох тухай гол асуудлыг хэлэлцлээ. Ректоруудын холбоо 2006 онд баталсан Берлиний зарчим тулгуурлаж байна. Энэ зарчим мөн дээрх агуулгатай болно. Европт бидний байр суурьт дорвитой анхаарал хандуулсан. Их дээд сургуулийг үнэлгээг гаргадаг нийгэмлэгт янз бүрийн орны шинжээчдийн тэнцүү төлөөлөлтэй, иш татаж буй индексийг тооцоход эрдэм шинжилгээний эх үүсвэрийн тоог өргөжүүлэх, мөн үнэлгээний системд үндэсний шагнал авсан үзүүлэлтийг оруулах хэрэгтэй гэдэгт Москвагийн Улсын их сургуулийн ректор итгэлтэй байна. Хоёр дахь алхамаар их дээд сургуулийг үнэлэх өргөн хүрээтэй шалгуурын системийг өргөжүүлэх ёстой. Энэ системд тухайлбал тус их сургууль өөрийн дээд сургуультай эсэх, тулгуур болон хавсарга судалгааны харьцаа, шинэ үеийн судалгаагаар авсан патентын тоо, эрдэм шинжилгээний ажилд оролцож байгаа оюутан, багш нарын тоо зэргийг багтаана. Их дээд сургуулийн үнэлгээр 2004 оноос хэвлэж байгаа британийн тал энэ саналыг ойлгосон гэж “Times Higher Education” сэтгүүлийн захирал Филипп Бетти тэмдэглэв: Манай үнэлгээ их нөлөөтэй болохыг бид ойлгож байгаа. Оюутнууд сурах газраа сонгохдоо энэ үнэлгээг ашигладаг. Харин Их дээд сургуулиуд энэ үнэлгээнд түшиглэн хамтран ажиллах түншээ сонгодог. Их дээд сургуулийн удирдлага сургуулиа хөгжүүлэх чиглэлийг тодорхойлоход энэ үнэлгээг мөн ашигладаг. Харин улс орны засгийн газар энэ үнэлгээнд тулгуурлан санхүүгийн нөөцөө хуваарилах шийдвэр гаргадаг. Бид үнэлгээг нийтэлж ямар хариуцлага хүлээж байгааг сайн ойлгож байна.  “Times Higher Education” сэтгүүлийн 2009 онд нийтэлсэн үнэлгээгээр Москвагийн улсын их сургууль дөнгөж 155-р байрт орсон юм. Одоо үнэлгээний хэмжүүр нэлээд өөрчлөгдөнө. Одоо илүү бодитой дүр зургийн тухай ярих боломжтой гэж Филип Бетти үзэж байна. 1990-ээд оны эцэс хүртэл үйлчилсэн АНУ-ын Хүмүүнлэгийн их сургуулийн үнэлгээгээр Москвагийн улсын их сургууль Сорбонны дараа хоёрдугаар байрт орж байсныг Виктор Садовничий юуны түрүүнд тэмдэглэв. “Москвагийн их сургууль боловсролын түвшингээр өнөөдөр их сургуулиудаас тэргүүлж байгаа гэдэгт Садовничий итгэлтэй байна.”  Үнэхээр ч тийм юм. Учир нь өөрийн хиймэл дагуулаа хөөргөсөн их сургуул өөр хаана ч байхгүй, бараг 500 терафлоп хэт тооцоолох хүчин чадалтай компьютер дэлхийн өөр ганц ч их сургуульд байхгүй. Мөн ийм дэд бүтэцтэй их сургууль дэлхийд өөр ганц ч байхгүй гэж би бодож байна. Дэлхийн ганц ч улс орон сүүлийн 10 жилд талбайгаа хоёр дахин нэмэгдүүлээгүй гэж би бодож байна. Бид шинэ нутаг дэвсгэрт сая ам метр талбай бүхий барилга барьсан. Бид эрчимтэй хөгжиж байна. Бид дэлхийд зохих байр суурь эзэлж байгаа гэж бид бодож байна. “Times Higher Education” сэтгүүл ээлжит үнэлгээг 2010 оны 10-р сарын эхэнд нийтэлнэ. Дэлхийн их дээд сургуулиудын үнэлгээний жагсаалтад оросын их дээд сургууль дээшилж, британийн их сургуулиуд өнөөгийн байр сууриа алдаж магадгүй гэж сэтгүүлийн удирдлагууд тэмдэглэв.