Ойрх Дорнодын асуудал хариуцсан олон улсын зуучлагч “дөрвөл” зүүн Иерусалимд шинэ сууц барих Израилийн шийдвэрийг буруушаажээ. Нэг талын энэ үйлдлийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд яриа хэлэлцээний үр дүнд сайнаар нөлөөлөхгүй гэж Орос, АНУ, НҮБ, Европын Холбоог нэгтгэдэг “дөрвөлийн” мэдэгдэлд дурдсан гэж Орос улсын Гадаад хэргийн яамнаас уламжлав. Зуучлагчид Израиль, палестинчүүдийг энхийн яриа хэлэлцээг сэргээх буюу ядаж яриа хэлэлцээг амжилттай явуулахад саад үл болох уур амьсгал бүрдүүлэхийг уриаллаа. “Дөрвөл” 3-р сарын 19-ий хуралдааны үеэр Ойрх Дорнодын байдлыг хэлэлцэнэ. Израилийн засаг захиргаа энэ долоо хоногт Дорно Иерусалимийн барилгын ажлыг өргөжүүлэх төлөвлөгөөг сайшаасан юм. Хотын арабууд оршин суудаг хэсэгт 1500 байшин барихаар төлөвлөжээ.