Оросын тулгууртай үсрэлтийн тамирчин Елена Исинбаева Катарын нийслэл Доха хотод болж байгаа хөнгөн атлетикийн “өвлийн” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн оролдлогоор шувтаргад шалгарав. Исинбаева сүүлчийн үсрэлтээр 4 метр 55 см өндөрт харайлаа. Оросын тамирчин Светлана Феофанова 4 метр 45 см өндөрт харайсан үзүүлэлтээр хоёр, грекийн тамирчин Николета Кирякопулу 4 метр 45 см өндөрт харайсан үзүүлэлтээр гуравт байна.