Ванкувер хотноо параолимпийн 10 дахь наадам эхэллээ. Параолимпийн бамбарыг асаасан нь ёслолын ажиллагааны гол үйл явдал байв. Бамбарыг Инглиш-Бэй тохойгоор сэлүүрчид уламжлалт завиар Би-Си плэйс талбайд авчирсан байна. Дараа нь бамбарыг “Си Кинг” нисдэг тэргээр Ванкувер хотыг тойрон хүндэтгэж, Канадын Тэнгисийн цэргийн хүчний хоёр хөлөгт, мөн “Зодиак” хөлөг онгоцоор тав хоногийн турш бадамлан асах газар аваачжээ. Энэ удаагийн параолимпийн наадамд 44 орны 600 гаруй тамирчин оролцож байна. Тэд уулын цана, цанын уралдаан, биатлон, керлинг, хоккей, чарга зэрэг спортын таван төрөлд медалийн төлөө өрсөлдөнө. Оросын тамирчид уулын цана, биатлон, цанын уралдаанд медаль хүртэнэ гэж найдаж байна. Ванкуверт хоёр долоо хоногийн өмнө Олимпийн 21 дэх наадам өндөрлөсөн юм. Оросын тамирчид 15 медаль хүртэснээс гурав нь алтан медаль байна.