Орос улсын “Аврах төв” өнөөдөр 18 жил болж байна. Орос улсын Онц Байдлын яамны тэргүүлэх салбар энэ жилүүдэд 6 мянга гаруй хүний амийг аварчээ. Өнөөгийн байдлаар тус отрядад 600 гаруй хүн ажиллаж байгаагаас тал нь төр засгийн одон, медалиар шагнуулжээ. Тус салбарын ажилтнууд Орос улс болон гадаадад эрэл хайгуул-аврах бүх ажиллагаанд оролцсон юм. “Аврах төвийн”бүрэлдэхүүнд нүүдлийн эмнэлэг багтдаг. Гаитид энэ оны 1-р сард болсон газар хөдлөлтийн үеэр Оросын тус нүүдлийн эмнэлэг 2 мянга орчим хүнд тусалсан юм. Оросын эмч нар 170 гаруй хүнд мэс засал хийсэн байна. Ойрын өдрүүдэд нүүдлийн эмнэлэг, мөн “Аврах төвийн” 45 мэргэжилтэн Чилид ажиллана.