Орос улсад бүс нутгийн сонгуулийн өмнө “сурталчилгаа явуулахыг хориглосон”өдрийг зарлалаа. Санал хураалтын нэгдсэн өдрөөс нэг хоногийн өмнө сонгуулийн өмнөх дурын суртал ухуулгыг хориглодог. “Сурталчилгааг хориглосон өдөр” сонгогчид хөндлөнгийн ямар нэг дарамт шахалтанд оролгүй ухамсраараа шийдвэр гаргах боломж олгодог. Ням гаригт Орос улсын 76 субъектад бүс нутгийн хууль тогтоох байгууллагын хурлын сонгууль, орон нутгийн сонгууль, санал хураалт болно. Сонгуулийн явцыг 100 мянга гаруй ажиглагч ажиглана. Гадаадынхан тэр дундаа Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүний эрх болон арчилсан тогтолцооны асуудал эрхэлсэн товчооны төлөөлөгчид ажиглагчийн бус зочны статустай байна.