Казахстаны өмнөд хэсгийн Алма-Атин мужийн нэгэн тосгонд үер бууж, дор хаяж 20 хүн үрэгджээ. Тэнд 60 байшин үерийн усанд автсан байна. Хур тунадас их унаж, цас хайлснаас далангийн ус хальж, Кызыл-Агаш усны агуулахын далан сэтэрсэн байна. Хэд хэдэн суурингийн орон сууц усанд автсан бөгөөд иргэдийг гамшгийн бүсээс нүүлгэж байна. Тус бүс нутагт төмөр замын тээврийн хөдөлгөөнийг зогсоож, автомашины замыг хаасан байна. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев гамшигт өртсөн хүмүүст туслах, үерийн хор уршгийг арилгах засгийн газрын комисс байгуулах зарлиг гаргажээ.