Ах дүүгийн харилцаатай Улаан-Үд болон Улаанбаатар хотын иргэд харилцан зорчиход улам дөхөмтэй болж байна. Монголын Изинес Айрвэйз нисэх компанийн тогтмол нислэг Монголын нийслэлээс Буриадын нийслэл хүртэл 1 цаг 10 минут болно. Эзнис компани, Бүгд найрамдах буриад улсын Тээврийн яам саяхан Улаан-Үд хотод энэ хэлэлцээрт гарын үсэг зурав. Буриад, Монгол улсын нийслэлийн хооронд агаарын нислэг нээх санаа анх 2007 онд бий болсон гэж Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн хорооны дарга Юрий Кожухов мэдэгдэв. Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын Монголд айлчлах үеэр, мөн орос-монголын засгийн газар хоорондын бусад олон уулзалтаар энэ асуудлыг нэг бус удаа хэлэлцсэн. Одоо бид үүнийг эцэслэн шийдлээ. Гэхдээ шийдвэрлээгүй техникийн шинжтэй хэд хэдэн асуудал байгаа. Орос улсын Холбооны болон тус бүгд найрамдах улс, мөн Монгол улсын засаг захиргаа удаан хэлэлцэн тохиролцсон зорчигч тээврийн нисэх онгоцны нислэг нээхэд бүгд найрамдах Буриад улс багагүй зүйл хийснийг хэлэх хэрэгтэй. Улаан-Үдийн “Байгал” нисэх буудал өнгөрсөн жил олон улсын статустай болсон. Тус нисэх буудалд холбогдох тоног төхөөрөмж суурилуулж, хил, гаалийн албыг зохион байгуулсан. Улаан-Үд хот чартер олон улсын нислэгийн нисэх онгоцыг хүлээн авч эхэллээ. Монгол улсын нийслэлд гадаадад анхны тогтмол нислэг үйлдэнэ. Ийм нислэг үйлдэхэд шаардлагатай нисэх онгоцтой тул Изинес Айрвэйз компанийн нисэх онгоц энэ маршрутаар зорчигч тээвэрлэнэ. Шведэд үйлдвэрлэсэн 34 хүний багтаамжтай “SAAB-340 B” турбовинт хөдөлгүүртэй нисэх онгоцоор зорчигч тээвэрлэнэ. Нисэх онгоц шинэ загварынх биш ч, Монголд дотоодын нислэгээр сайн болохоо харуулсан юм. Долоо хоногт хоёр удаа мягмар, бямба гаригийн орой нислэг үйлдэнэ. Зорчигч их байвал пүрэв гаригт дахин нэг нислэг нэмнэ. Энэ маршрутаар туршлагын нислэг 2011 оны 9-р сар хүртэл үргэлжилнэ. Энэ чиглэлээр орос, монголоос гадна гурав дахь орны иргэд ниснэ гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Улаан-Үд болон Улаанбаатар хотын хооронд нисэх онгоцны харилцаа тогтоосноор Байгал нуурт аялах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, тус бүс нутагт аялал жуулчлал хөгжихөд түлхэц болно. 
Олон хүн Байгал нуурыг Эрхүү хоттой холбон ойлгодог гэж Юрий Кожухов ярьж байна. Харин энэ ер бусын нуурын хаалга нь Буриад шүү дээ. Байгал нуурын Турка тосгонд зугаа цэнгээний төрлийн эдийн засгийн онцгой бүс байгуулах ажил эрчимтэй өрнөж байна. Энд зочид буудал, зуслан, цанаар гулгах зам, гольфийн талбай зэргийг байгуулж байна. Энэ бүсийн нэг хаалга нь нисэх буудал юм. Шинэ төслийг хэрэгжүүлснээр Бээжин, Сөүл, Токио, мөн бусад орны зорчигчид Улаанбаатар хотоор замжин Улаан-Үд хотод онгоцоор ирэх боломжтой.  Улаан-Үд болон Улаанбаатар хотын хооронд агаарын нислэг 6-р сарын 1-нд эхэлнэ. Тасалбарын үнэ ойролцоогоор 150 орчим доллар байна.
<сонсох>