Оросын ерөнхий сайд Владимир Путин Делид айлчлахдаа “Оросын дуу хоолой” радио компанийн оролцоотой зохион байгуулсан тусгай Интернет-бага хурлын явцад Энэтхэгийн иргэдийн асуултанд хариулав. Ихэнх асуулт хоёр орны хамтын ажиллагааны хөгжилтэй холбоотой байв. Москва Делитэй түншлэхийг их ач холбогдолтой хэмээн үзэж байна гэж Оросын засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглээд, Энэтхэг олон арван жил манай стратегийн түнш байгааг энд ирэх тусам мэдэрч байна. Энэ нь Орос Энэтхэгийн ард түмнүүд бие биедээ элэгсэг дотно хандах төдийгүй геополитикийн ашиг сонирхолууд нь нийцэж байгаагийн илрэл юм. Найрсаг оронд ирснээ ямагт мэдэрдэг. Хоёр орны харилцаа болон иргэдийн хэлхээ холбооны хөгжилд тус дөхөм үзүүлэх санаа өвөрлөн танай оронд ирдэг гэв. Цөмийн эрчим хүч хамтын ажиллагааны олон чиглэлийн нэг билээ. Одоо Энэтхэгт барьж буй атомын реакторууд оросын нутаг дэвсгэрт ашиглаж байгаатай ижилхэн гэж Владимир Путин онцлон тэмдэглэв. Эдгээр нь дэлхийн хамгийн аюулгуй реактор хэмээн МАГАТЭ үзсэн. Тэдгээр тусгай хамгаалах механизмтай. Дэлхийн бусад реакторыг бодоход оросынх хэдэн тонн жинтэй дээрээс онгоц унасан ч, тэсвэртэй гэж оросын ерөнхий сайд В.Путин тэмдэглэв. Орчин цагийн реакторыг 50 жил ашиглана. Дэлхийн нүүрс ус төрөгчийн үнэ хэлбэлзэж буй нөхцөлд энэ нь давуу тал болж байна. Атомын эрчим хүч хямд байна. Аюулгүй байдал, экологийн цогц асуудлыг авч үзвэл, хүрээлэн буй орчинд зохисгүй нөлөө үзүүлэхгүй гэв. Калькуттад суудаг “Оросын дуу хоолой” радиогийн нэгэн сонсогч Энэтхэгт дамжуулдаг нэвтрүүлгийн хөгжлийн төлөвлөгөөг Владимир Путинаас сонирхон асуулаа. Энэ нь Сочид болох олимпийн наадмын өмнө нэн чухал асуулт байв. Оросын удирдлага эл асуудлыг шийдвэрлэхийг хичээнэ гэж ерөнхий сайд тэмдэглэв. Манай оронд болж байгаа үйл явдлуудыг ажиглаж, “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг сонсож буй хүмүүс Энэтхэгт байгаа нь маш таатай. Зөвлөлт засгийн жилүүдэд “Оросын дуу хоолой” радиогоос танай орны бараг бүх хэлээр нэвтрүүлэг явуулж байсан. Эдүүгээ зөвхөн хоёр хэлээр нэвтрүүлэг явуулж байгаа нь харамсалтай. Харин нааштай хандлага ч бий. Орчин цагийн харилцаа холбооны хэрэгслээр нэвтруулгийг өргөжүүлж байна. Цоо шинэ технологийг ашиглаж танай орны маш олон үндэстний төрөлх хэлээр нэвтрүүлэг явуулах боломж бий гэв. Мэдээж засгийн газар хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Бид эл асуудлыг заавал эргэцүүлэн бодоно гэж ерөнхий сайд хэллээ. Сар судлалын хүрээнд Москва, Дели хоёр хамтран ажиллах боломжтой гэж Владимир Путин мэдэгдэв. Орост ойрын 25 жил хэрэгжүүлэх сансар судлалын зохих хөтөлбөрийг батласан юм. «Роскосмос» агентлагийн хөтөлбөрүүдийг сансрын уудмыг судлах төлөвлөгөөт түншүүдтэй аль болох нягт холбон үзэх нь чухал гэж оросын засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Дэлхийг сансараас тандах нь Орос, Энэтхэгийн хамтын ажиллагааны бас нэг салбар хэмээн тэрээр үзэж байна. Энэ нь экологи болон эрдэс нөөцийн оновчтой ашиглалтын үүднээс маш чухал гэж Оросын засгийн газрын тэргүүн Владимир Путин онцлон тэмдэглэв.