0Ванкувер хотноо Параолимпийн өвлийн 10 дахь наадам эхэлж байна. Нээлтийн ёслол “Би Си Плейс” мөсөн талбайд болно. Параолимпийн есөн удаагийн аварга, цаначин Валерий Купчинский оросын шигшээ баг тамирчдын далбайг өргөж явна. Өвлийн олимпт 50 орны 1300 тамирчин оролцоно. Тэд спортын таван төрөлд өрсөлдөнө. Уулын цана, биатлон, кёрлинг, цанын буухиа, хоккей зэрэг спортын төрөл юм. Бямба гаригт анхны багц медалийн эзэд тодорхой болно гэж телевизийн “Россия” суваг уламжлав.