АНУ-ын засаг захиргаа өөрийн болон бусдын нутаг дэвсгэрт хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна гэж Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албанаас баасан гаригт тараасан “2009 оны АНУ-ын хүний эрхийн тухай” баримтанд энэ тухай дурджээ. Вашингтон хүний эрхийг сахин биелүүлэх үйл хэрэгт дэлхийн харгис цагдаагийн хувиар аашилж, энэ талаарх өөрсдийн асуудлыг огоорч, дэлхийд хүний эрхийн олон зөрчлийн эх үүсвэр болж байна”. АНУ жил тутам хэвлэдэг дэлхийн хүний эрхийн тухай илтгэлдээ, “бусад орныг буруутгаж, тэдний дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож, нөхцөл байдлыг гуйвуулж, үүнийг стратегийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэх улс төрийн хэрэгсэл болгон хувиргаж байна” гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөллийн баримт бичигт тэмдэглэсэн байна.