Улаанбаатар хотод 7-р сард болох “Алтаргана-2010” буриад үндэсний олон улсын наадамд Бүгд найрамдах буриад улс бэлтгэж байна. Тус бүгд найрамдах улсад хоёр хоногийн турш сонгон шалгаруулах уралдаан зохион байгуулж, Монгол улсыг зорих Буриадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тодорхойлно. Сонгон шалгаруулах уралдааны хөтөлбөрт “Алтан гургалдай” ардын дууны уран бүтээлчдийн уралдаан, “Буриад үндэстний нэг өдөр” ардын урлагийн хамтлагийн уралдаанд оролцогчид ардын ёс заншил, баярын хэсгээс театрчилсан хөтөлбөр үзүүлэх юм. Туйлчдын уралдаан болно. 1990-ээд оны эхэнд буриад үндэстний дууны баяр эхтэй “Алтаргана” буриад үндэстний олон улсын ес дэх наадам энэ жил Монгол улсад болно. Орос, Монгол, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон зэрэг дэлхийн гурван оронд суугаа буриад үндэстний соёлын нэгдлийн бэлэг тэмдэг болсон энэ наадмыг голдуу ОХУ- д 2002 оноос зохион байгуулж байна. Орос улсад буриад үндэстнүүд Бүгд найрамдах буриад улс, Эрхүү муж, Өвөбайгалийн хязгаарт оршин суудаг. Мөн Москва, Санкт-Петербург, Владивосток, Якут, Красноярск хотод буриад үндэстнүүд олноор оршин суудаг. Мөн ТУХН-ийн орнууд, Солонгос, Япон, Канад, Франц, Австралид ч буриад үндэстнүүд аж төрдөг.