Орос, Энэтхэг улс стратегийн түншүүд юм. Энэ нь манай хоёр орны ард түмэн бие биедээ найрсаг ханддаг илрэл төдийгүй юуны түрүүнд геополитикийн ашиг сонирхол давхцаж байгаагийн гэрч юм гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин Дели хотод болсон интернет-бага хурлын үеэр мэдэгдлээ. Энэтхэгийн Бангалор, Калькутта, Мумбай зэрэг гурван том хотын төлөөлөгчидтэй нийслэл Делигээс интернетээр ярилцсан юм. “Оросын дуу хоолой” радио үүнийг шууд дамжуулав. В.Путин энэтхэгийн төлөөлөгчид тэр дундаа манай радиогийн энэтхэг сонсогчдын асуултанд хариулахдаа, хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйн тухай ярисан юм. Атомын эрчим хүч, сансар, мөн дээд зэргийн технологи тэргүүн зэргийн салбар байна. В.Путин энэтхэгийн мэргэжилтнүүд боловсруулахад нь оролцсон ГЛОНАСС Оросын навигацын системийг үүний жишээ болгон иш татав. Терроризмын тэмцэлд талууд стратегийн түншүүд болохыг ерөнхий сайд тэмдэглэв. Афганистан, Пакистанд хэт даврагчид идэвхжиж байгаад Орос, Энэтхэг улс түгшиж байна гэж В.Путин тэмдэглэв. Терроризмтай тэмцэхэд Исламабадад олон улсын дэмжлэг үзүүлэхийг тэрээр уриаллаа.