Орос улсын засгийн газар дээд зэргийн технологийн салбарт орос-энэтхэгийн хамтын ажиллагааг шууд дэмжихэд бэлэн байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин интернет-бага хурлын үеэр энэтхэгийн олон нийтийн төлөөлөгчидтэй ярилцахдаа ийнхүү мэдэгдэв. Оросын ГЛОНАСС систем байгуулахад энэтхэг улс оролцож байгааг В.Путин энэ салбар дахь хамтын ажиллагааны хөгжлийн нэг жишээгээр иш татсан юм. Үүнийг олон талаар, үр ашигтай ашиглах боломжтой гэж тэрээр тэмдэглэсэн байна. Хоёр талын хөрөнгө оруулалтын компани Орос, Энэтхэг улсад хэрэгтэй гэж орос улсын ерөнхий сайд тэмдэглэв. Интернет бага хурлаар Дели хотыг Бангалор, Калькутта, Мумбай зэрэг энэтхэгийн гурван том хоттой холбосон юм. “Оросын дуу хоолой” радио үүнийг шууд дамжуулж байна.