Орос, АНУ хүүхдийн нийгэм хамгааллын салбар дахь түншлэлээ эрчимжүүлэх бодолтой байна. Горбачев сан буюу Нийгэм-эдийн засаг болон улс төр судлалын Олон улсын сан, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг Москва хотноо хамтран ажиллах тухай меморандумд гарын үсэг зурав. Хэрцгий хандахаас хүүхдийг хамгаалах Үндэсний сангийн хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгаалалтанд” төсөл анхны хамтарсан санаачилга боллоо. Нийгмийн үйлчилгээг шинэчлэхэд тэргүүн зэргийн туршлага солилцох, хүүхэд хамгаалах асуудлыг хэлэлцэхийн тулд эрдэм шинжилгээ болон мэргэжлийн хүрээнийхэн, засгийн газрын төлөөлөгчид оролцсон форум зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөгийн байдлаар Орос улсад эцэг эхийн хараа хяналтгүй 730 мянга гаруй хүүхэд бүртгэжээ. Сүүлийн үед өрхөд хүүхэд үрчүүлэх хөтөлбөр хэрэгжиж байгаа ч, 150 мянга гаруй хүүхэд тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй 25 мянган хүүхэд, мөн 4-өөс доош насны 14 мянган орчим хүүхэд төрөлжсөн байгууллагад торниж байна. Төрөлжсөн байгууллагад өссөн хүүхдүүд насанд хүрсэн хойноо нийгмийн амьдралд хөл тавихад ноцтой бэрхшлээтэй тулгарч, гэмт хэрэг үйлдэх, ХДХВ/ДОХ, мансууруулах бодис, согтууруулах ундаа зэрэгт донтох их ирсдэлтэй болох нь судалгааны дүн харуулж байна.