Орос, Японы сансрын агентлагийн удирдлагууд Буд гаригт нислэг үйлдэх тухай төслийг хэлэлцсэн гэж Роскосмосын дарга Анатолий Перминов Токио хотод мэдэгдэв. Хоёр орноос гадна Европын Холбоо оролцож буй энэ төслийн хүрээнд Буд гаригийг тойрон нисч, гаригийн гадаргуу, агаар мандалыг нь судлах аппарат бүтээх юм. Энэ төлөвлөгөөг 2014 оноос хэрэгжүүлж эхэлнэ гэж Роскосмосын удирдлага мэдэгдэв. Перминов японы ажил нэгт нөхөр Кэнзи Татикаватай уулзахдаа, олон улсын станцад хамтарсан туршилт явуулах зэрэг олон улсын сансрын станцын хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ. Үүнээс гадна талууд дэлхийг алсаас ажиглах систем байгуулахад түншлэлээ хөгжүүлэхээр тохиролцсон байна. Ажлын үр дүнг улс орны экологийн тогтвортой байдлыг дэмжихэд ашиглана гэж Перминов тэмдэглэв.