0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Холбооны субъектын хууль тогтоох байгуулахад төлөөлөлтэй улс төрийн намын үйл ажиллагааг олон нийтийн Хэвлэл Мэдээллийн Хэрэгсэлд /ХМХ/ эн тэнцүү мэдээлэх баталгааны тухай хуулийн төслийг Улсын Думд өргөн барилаа. Кремлийн хэвлэлийн албаны уламжилснаар бүс нутаг бүрт намын үйл ажиллагааг мэдээлэх үүрэгтэй орон нутгийн нэг телевизийн суваг, радиог тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ. Бүс нутгийн сонгуулийн комисс улс төрийн намын үйл ажиллагааг тэнцүү мэдээлэх баталгааг хангахад хяналт тавина.