Орос улсын ерөнхий сайд В.Путин Энэтхэгийн удирдлагатай яриа хэлэлцээ хийж байна. Тэрээр өнөөдөр Дели хотод тус улсын ерөнхийлөгч Пратибхой Патил, мөн засгийн газрын тэргүүн Манмохан Сингхтай уулзаж байна. Хоёр орны стартегийн түншлэлийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Аж үйлдвэр, машин угсралт, атомын эрчим хүч, теле харилцаа холбоо, зэрэг салбарт хамтран ажиллахад тэргүүн зэргийн анхаарал хандуулсан гэж Орос улсын засгийн газрын дээгүүр тушаалын төлөөлөгч Юрий Ушаков мэдэгдэв. Арван тэргбум гаруй долларын 15 хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн гэж тэрээр мэдэгдэв. Тухайлбал атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах тухай, Куданкулам дахь Энэтхэгийн атомын эрчим хүчний станцад эрчим хүчний блокийг хамтран барих хэлэлцээр, "Адмирал Горшков" нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг шинэчлэх нэмэлт гэрээ, Энэтхэгт МИГ-29 сөнөөгч 30 онгоц нийлүүлэх тухай гэрээ зэрэг юм. Орос улсын ерөнхий сайдыг засгийн газрын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид дагалдаж байна.