Оросын цагдаагийн байгууллага Оросын томоохон бүх хот төдийгүй Украиныг хамарч байгаа Интернетийн санхүүгийн пирамидыг илрүүллээ. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр гэмт этгээдүүд үнэт цаас борлуулдаг компани байгуулж, бирж дээр тоглож, ашиг олохыг санал болгодог байжээ. Байгууллагын үйл ажиллагаа пирамидын зарчмаар өрнөж байсан байна. Шинэ хүн компанийн “бүтээгдэхүүн” “үнэт цаас”, клубын карт авахаас гадна аль болох олон хүнийг энэ бизнест татан оруулах шаардлагатай байжээ. Нэмэлт орлох олох хүсэлтэй тэтгэврийн насныханд голдуу компанийхан анхаарал хандуулсан байна. Тус байгууллагад 4-80 мянган доллароор элсдэг байжээ. Компанийг үүсгэн байгуулагчдыг баривчилсан бөгөөд тэднийг залилангийн зүйл ангиар шүүнэ.