Орос, АНУ, Европын Холбоо, Канад, Японы сансрын агентлагийн удирдлагууд Олон улсын сансрын станцын үйл ажиллагааг хаахаар төлөвлөсөн 2015 оноос хойш үргэлжлүүлэх бодолтой байна. Токиод болсон зөвлөлгөөний төгсгөлд өнөөдөр баталсан хамтарсан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Станцын үйл ажиллагааг 2020 бүр 2028 хүртэл үргэлжлүүлэхэд техникийн саад байхгүй, одоогоор ийм боломжийг судалж байна хэмээн талууд тэмдэглэв. Роскосмосын тэргүүн Анатолий Перминов зөвлөлгөөнд оросын талыг төлөөллөө. Санхүүжилтын тухайд сансрын агентлагийн удирдлагууд тус тусын орны засгийн газартай нэмж зөвлөлгөөн хийхээр амлав.