Параолимпийн 9 удаагийн аварга, цаначин Валерий Купчинский Канадын Ванкувер хотод болох Параолимпийн 10 дахь наадмын нээлтэнд Оросын далбааг өргөж явна гэж РИА-Новости агентлаг уламжлав. Оросын шигшээ багийн штабын хуралдааны үеэр ийм шийдвэр гаргажээ. Ёслолын нээлт 3-р сарын 12-нд орон нутгийн цагаар 18.00 эхэлнэ. Нээлтийн дараагийн өдрөөс анхны медалийн эзэд тодорно.