“Хүннү. Алга болсон эзэнт гүрний нууц”. Эрхүү мужийн орон нутгийг судлах музейд энэ өдрүүдэд ийм нэртэй үзэсгэлэн гарч байна. Хяхтын орон нутгийг судлах музей, Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Буриадын эрдэм шинжилгээний төвийн музей, Хангаловын нэрэмжит түүхийн музейн сангийн хүннүгийн үеийн үзмэрийн ер бусын цуглуулгыг энэ үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Манай эриний өмнөх 3-2-р зууны заагт хүннү нар төв-азийн нүүдэлчдээс анх удаа төр улс байгуулсан юм хэмээн Буриадын эрдэм шинжилгээний төвийн Музейн ахлах ажилтан Наталья Коломина ярьж байна. Моуднь шанью тал нутгийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан юм. Хүннү нар ахархан хугацаанд хөрш нүүдэлчин аймгийн цэргийг хүчийг хөгжүүлж, Манжураас Енисей хүртэл өргөн уудам нутагт засаглалаа тогтоожээ. Хятадын Хань эзэнт улс тэдний халдлагаас хамгаалахаар алдартай цагаан хэрмийг босгож, өөртөө эн тэнцүү улс оронд өргөл барьц өгөхөд хүрчээ. 20-р зуунд Өвөрбайгал, Монгол улс, хойд Хятадын нутаг дэвсгэрт явуулсан судалгаагаар хүннү нарын соёл ямар их содон, өвөрмөц болохыг тогтоосон. Ахуйн эд хэрэглэл, зэвсэг, адууны эд хэрэглэл, металл тогоо, шавар эдлэл зэрэг нь гар урлал дээд зэргээр хөгжиснийг гэрчилнэ. Нарийн хийцтэй бүсний хавтас, горхи нь жинхэнэ урлагийн бүтээл юм. Хувцас эдлэлд сувс, сондор зэрэг хагас үнэт чулуу, дун зэргийг оёж хатгадаг байжээ. Үзэсгэлэнд Царам гууд “хааны булш”-нд хийсэн малтлагаас олдсон материал, Иволга хотын балгасын макет, газар боловсруулах хэрэгсэл, хүнс бэлтгэдэг сав суулга, өөр олон зүйлийг дэлгэн тавьсан гэж Буриадын эрдэм шинжилгээний төвийн музейн ахлах ажилтан Наталья Коломина үргэжлүүлэн ярив. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Буриадын шинжлэх ухааны төвтэй хамтран өнгөрсөн жил хийсэн эрдэм шинжилгээний хоёр киног үзэсгэлэнд ирсэн хүмүүст үзүүлнэ. Эрхүү мужийн орон нутгийг судлах музейн сангаас Цырен-Намжила Очировын түүхэн сэдэвт уран зургийн үзэсгэлэнг нэг танхимд нээжээ. Энэ төсөлд оролцож байгаа Буриадын “Үлгэр” хүүхэлдэйн театр “Исгэрэх сум” жүжгээ толилуулна. Буриадын эртний домгоос сэдэвлэсэн энэ жүжиг 2006 онд Оросын шилдэг жүжигт олгодог “Алтан баг” үндэсний шагнал хүртсэн юм. Монгол, түрэг хэлтэй ард түмэн өөрсдийгөө хүннү нарын үр сад хэмээн үздэг тул үзэсгэлэнг олон хүн үзэж сонирхож байна. Эрхүү мужийн орон нутгийг судлах музейд “Хүннү. Алга болсон эзэнт гүрний нууц” сэдэвтэй үзэсгэлэн сарын турш гарна.
<сонсох>