0Нефть экспортлогч орнуудын байгууллага 2010 онд нефтийн эрэлтийн таамгийг хэлэлцлээ. ОПЕК-ийн шинжээчдийн лхагва гаригт нийтэлсэн илтгэлд дурдаснаар хэрэглэгчдийн хэрэглээ урьд таамаглаж байсан өдөрт 100 мянган баррелээс давж магадгүй байна. Тэдний үзэж байгаагаар “хар алтны” нэмж олборлосон хэсгийн ихэнхийг хөгжиж байгаа оронд нийлүүлнэ. Энэ удаа ОПЕК нэлээд санаанд оромгүй илтгэл боловсрууллаа. ОПЕК хоёрдугаар сард л гэхэд дэлхийн эдийн засаг удаан сэргэж байна гэсэн шалтгаанаар тайлант жилийн нефтийн эрэлтийн таамгийг нэлээд хорогдуулсан юм. Дэлхийн эдийн засаг удаан ч гэсэн, тогтвортой сэргэж байгаа. Тиймээс улс орнуудын үйлдвэрлэлд эрчим хүчний нөөц улам их шаардлагатай. Юуны түрүүнд энэ хөгжиж байгаа эдийн засагт хамаатай. Хоёрдугаар сарын мэдээгээр Хятад, Ази, латин Америкийн орнуудын хэрэглэгчийн бодит захиалга хоногт 100 мянган баррель хэмээх таамагласан үзүүлэлтээс давсан. ОПЕК-ийн шинжээчид үүнд түшиглэн таамгаа шинэчилсэн. Алжир, Ангол, Эквадор, Иран, Ирак, Кувейт, Ливи, Нигери, Катар, Саудын Арави, Арабын нэгдсэн Эмирт улс, Венесуэл зэрэг 12 орны нүүрс ус төрөгчийг нэгтгэдэг “опекийн сагсны” түүхий эдийн эрэлт үндсэндээ өснө гэж тэд мэдэгдэж байна. Ийм алхам бүрэн ойлгомжтой. Одоо ОПЕК албан ёсоор зарласнаас илүү их нефть олборлож байна. Тэд ийнхүү илүү олборлож байгаа нь зохистой эсэхийг тайлбарлах ёстой гэж Эрчим хүчний хөгжлийн сангийн захирал Сергей Пикин тэмдэглэв.


0ОПЕК-ийн орнууд өөрсдийн тодорхойлсон хувь хэмжээгээр нефть олборлохгүй байна. Тэд эрэлтийн өсөлтийн хэмжээтэй дүйцэх хэмжээгээр зарласан хязгаараас илүү нефть олборлож байна. Өөрөөр хэлбэл зах зээлд эрэлт нийлүүлэлт тэнцэж, тэнцвэрийн байдалтай байна. Нефтийн эрэлт ихэссэн ч, энэ жил нефть олборлох хэмжээг нэмэх бодолгүй байгаа тухай ОПЕК-ийн төлөөлөгчдийн мэдэгдэл үүний шууд бус баталгаа гэж хэлж болно. Одоо баррель нефтийн үнэ дэлхийн зах зээлд дунджаар 81 гаруй доллар байна. Хангалттай урт хугацаанд ийм үнэ тогтсоор байна. Үнэ ялихгүй өсч, бууран хэлбэлздэг. Үүнийг шинжээчид АНУ-ын Эрчим хүчний яамны улс орны нефтийн нөөцийн талаарх долоо хоног тутамын илтгэл зэрэг үйл явдалд зах зээлийн уламжлалт хариу үйлдэлтэй холбох хандлагатай байна. Өнөөгийн үнэ хэр зохистой эсэх нь өөр асуудал юм. ОПЕК дотроо ч үүнд нэгдсэн хариу өгч чадахгүй. ОПЕК-ийн Ираны төлөөлөгч баррель нефтийн үнэ 100 доллар хүрнэ гэж үзэж байна. Харин түүний ажил нэгт нөхөр Кувейтийн төлөөлөгч ойрын үед “хар алтны” үнэ нэлээд буурна гэдэгт илтгэлтэй байна.


0ОПЕК-ийн шинжээчид 3-р сарын 17-нд Вена хотод цуглаж, өнөөдөр нефтийн ямар үнэ зохистой, хэрэглэгчийн хэтэвчийг нимэглэлгүй нефть үйлдвэрлэгчдийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдэнэ. Энэ амаргүй зорилт.