Сибирийн хараагүй төгөлдөр хуурч Александр Рыжиков АНУ-ын Лос-Анжелес хотод болсон “Болор магнолия” залуу уран бүтээлчдийн олон улсын наадамд түрүүлжээ. ИТАР-ТАСС агентлагийн уламжилснаар 15 настай хөгжимчин “зохиогчийн бүтээл” төрөлд шалгарчээ. Алтайн хязгаарын авьяаслаг залуу АНУ-д болж байгаа энэ уралдаанаас гадна буяны гэхчилэн зохиолчийн гурван концертод оролцжээ. Америкийн продюссерууд ирэх жил ганцаарчилсан концертоо тоглохыг түүнд санал болгосон байна. Лос-Анжелес хотод болсон залуу уран бүтээлчдийн наадамд 6 орны 58 төлөөлөгч оролцсон юм.