Оросын дэлгүүрүүд 21:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдахыг хориглож магадгүй байна. Засгийн газрын согтууруулах ундааны зах зээлийг зохицуулах асуудал хариуцсан комисс одоо үйлчилж буй хуулинд холбогдох өөрчлөлт оруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөж байна. “15 градусаас илүү согтууруулах үйлчилгээтэй ундааны тухай ярьж байна” гэж Аж үйлдвэрийн хөгжил, худалдааны яамны төлөөлөгч “Интерфакс” агентлагт уламжлав. Согтууруулах ундааны хэрэглээг бууруулахын төлөөх тэмцэл улсын тэргүүн зэргийн зорилтын нэг хэмээн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев урьд мэдэгдсэн юм.