Цагдаагийн байгууллагад боловсон хүчнийг сонгон шалгаруулах, мөн тэднийг сурган хүмүүжүүлэх цоо шинэ систем бий болох тухай Орос улсын ДХЯ-ын тэргүүн Рашид Нургалиев зарлалаа. Холбогдох захирамжид хэдийн гарын үсэг зуржээ. “Тухайн хүн амаргүй нөхцөлд ажиллах боломжтой эсэхийг анкетийн мэдээллээс тодорхойлдог байсан” жишгээс шинэ систем өөр байна гэж ИТАР-ТАСС агентлаг сайдын хэлснийг иш татан мэдээлэв. Одооноос цагдаагийн албанд ажиллах хүн ярилцлага өгч, эрүүл мэндийн үзлэгээр орж, сорил, сэтгэл зүйн тусгай судалгаа хийлгэнэ.