Орос улсын ерөнхий сайд В.Путин татварын салбарт шийдвэр гаргахдаа дээд зэргээр эргэцүүлж, нягт нямбай хандахыг уриаллаа. Татварын бодлогын асуудлаарх зөвлөлгөөний үеэр ерөнхий сайд боловсрол, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ашгийг 8 жил татвараас чөлөөлөхийг санал болгосон юм. Ингэснээр тэдний үйл ажиллагааны боломжийг дорвитой өргөжүүлнэ гэдэгт В.Путин итгэлтэй байна. Инновац, дээд зэргийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын татварыг ялихгүй нэмэхэд хөгжлийн хөтөлбөр хумигдаж болзошгүй. Жижиг бизнесийг дэмжих тухайд В.Путин бизнес эрхлэгч тогтсон хөрөнгөөр патент худалдан авч байгаа тохиолдолд цөөн удаа тайлагнаж бизнес эрхэлэх практикийг өргөжүүлэхийг санал болгов. Татварын алба татвар төлөгчдийг жижиг сажиг алдааг мөрдөж мөшгих бус, тэдэнд туслахыг уриаллаа.