0В.Путин өнөөдөр Энэтхэгт ажлын айлчлалаа эхэлж байна. Баасан гаригт буюу 3-р сарын 12-нд болох айлчлалын гол хэсгийн явцад В.Путин Энэтхэгийн ерөнхийлөгч Пратибха Патил, ерөнхий сайд Манмохан Сингх, Энэтхэгийн үндэсний конгрессын эрх баригч намын дарга Сони Ганди нартай уулзана. Үүнээс гадна Орос улсын ерөнхий сайд Энэтхэгийн Мумбай, Бангалор, Колкат зэрэг хотын ажил хэргийн болон уран бүтээлчдийн хүрээний төлөөлөгчтэй интернет бага хуралд оролцоно. Энэтхэгийн засгийн газрын эх сурвалжийн хэлснээр Орос улсын ерөнхий сайдын айлчлал эдийн засаг, батлан хамгаалах, шинжлэх ухаан, соёл зэрэг олон чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлнэ. ОХУ-ын ерөнхий сайд Нью-Делид хийж буй айлчлалыг тохиолдуулан оросын зураачдын хоёр том үзэсгэлэн нээгдэнэ. Моксва хот дахь Рерихийн олон улсын төвийн цуглуулгаас Николай Рерихийн уран зургийн үзэсгэлэн, мөн Оросын шинжлэх ухаан, соёлын төвд "Оросын өвөл" үзэсгэлэн тус тус гарна. Үүнд Санкт-Петербург хотын Оросын Улсын музейн цуглуулгаас 19-20-р зууны оросын зураачдын уран зургийг тавина.