Мангут-Даурск болон Хэнтий, Дорнод аймгийн улсын хилийн хэсгийн орос, монголын хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалт Орос улсын Холбооны Аюулаас хамгаалах албаны хязгаарын хилийн удирдах газрын Мангут тосгоны хилийн албанд боллоо. Улсын хил зөрчигчдийг илрүүлж, баривчлах хилийн отрядуудын хамтарсан сургуулилт уулзалтын үндсэн арга хэмжээ байв. Хоёр орны хилчид орос-монголын хилийн горимыг бэхжүүлэх талаар өнгөрсөн жил хамтран явуулсан ажлын дүнг гаргаж, 2010 онд төлөвлөсөн арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Сургалтын дараа Өвөрбайгалийн хилчид монгол анд нөхөдтэйгээ цагаан сар тэмдэглэжээ. Монголын хилчдийн ар гэрийнхэн зочдод концерт толилуулсан байна. Уулзалтын төгсгөлд оросын төлөөлөгчид монголын Хэрлэн гол хилийн заставт очиж, хилчдийн суудаг гэрт зочилжээ.