Орос улсын Алс Дорнодын Хабаровскийн хязгаарт оршин суугаа цөөн тооны уугуул бүх хүн ам цахим үсэг, сурах бичгтэй болно. Нивх, удэге, ульче, нанай, негильдачүүдийн хэлээр бага ангийн сурагчдад зориулсан сурах бичиг бүтээжээ. Тус хязгаарын 500 орчим орочи үндэстэнд ороч үсэг боловсруулах хэрэгтэй байна. Тухайлбал негидаль үсгийг жил хагас боловсруулсан юм. Тус хязгаарт негидальчүүд 500-аас хэтэрдэггүй бөгөөд энэ үндэстний эх хэл устсан гэж үзэж байсан юм. Негидальчүүд урьд бичиг үсэггүй байсан. Угсаатны зүй судлаачид аман хэл мэддэг настайчуудтай уулзаж, тэдэнтэй удаан ярьж, хэллэгийн нарийн утгыг тэмдэглэсний дараа мэргэжилтнүүд компьютерийн тогтсон товчлуурт түшиглэсэн ер бусын программ боловсруулжээ. Үүнд үндэстний үгийн дуудлага, авиа зүйг хадгалсан байна. Тус хязгаарын ихэнх тосгоны сургуулиуд компьютержсэн, мөн олон өрх компьютертэй тул хүүхдүүд гэрийн нөхцөлд эх хэлээ судлах боломжтой. Тус хязгаарт 10 мянга гаруй нанай, бараг 4,5 мянга гаруй эвенк, 2,7 мянга гаруй ульчей, 2,4 мянга нивх, 1,2 мянга гаруй эвен, мөн 500 орчим удэгей, мөн тооны негидаль, орочей үндэстнүүд оршин сууж байна.