Москва хотын шүүх 11-р сард “Невский экспресс” хурдны галт тэргийг дэлбэлсэн хэрэгт сэжиглэж буй 10 хүнийг баривчлах шийдвэр гаргажээ. Тэдний ес нь нэг гэр бүлийн гишүүд байна. Ингушетид 3-р сарын 2-3-нд явуулсан тусгай ажиллагааны үеэр тэднийг баривчилжээ. Тэр үед Хойд Кавказын террорист бүлгийн удирдагчдын нэг Саид Бурятский зэрэг 8 зэвсэгт этгээдийг хөнөөсөн байна. Тусгай ажиллагаа явуулсан хэргийн газраас хагас тонн дэлбэрэх хэрэгсэл, Москва-Санкт-Петербург чиглэлийн галт тэргийг дэлбэлэхэд террорист бүлэг оролцсоныг баталсан эд мөрийн баримт зэргийг илрүүлжээ. Алан хядах ажллагааны үеэр 27 хүн амь насаа алдсан юм.