Япон улсын бодлого сүүлийн 40 жил “Цөмийн зэвсгийг өөрийн нутаг дэвсгэрт үл оруулж, үл үйлдвэрлэж, үл эзэмших” цөмийн бус энэ гурван зарчимд тулгуурласан. Энэ ил хэсэг нь, мөн далд хэсэг байна. Япон, АНУ эдгээр зарчмыг зөрчин батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хэд хэдэн нууц хэлэлцээр байгуулсан тухай Японы Гадаад хэргийн сайд Окада Кацуя мягмар гаригт албан ёсоор мэдэгдэв. Энэ мэт тохиролцоо байгаа гэх баримтыг албан ёсны Токио сүүлчийн мөч хүртэл эрс няцааж байлаа. Гадаад хэргийн сайдын даалгавраар тус яамны архивт хайгуул, судалгаа хийсэн бүлэг түүхч-эрдэмтдийн төгсгөлийн илтгэлийг авсны дараа Японы Гадаад хэргийн сайд ийм шуугиан дэгдээсэн мэдэгдэл хийлээ. 1960-аад онд байгуулсан нууц хэлэлцээрийн дагуу АНУ засгийн газарт нь урьдчилан мэдэгдэлгүй Японы нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг оруулах боломжтой байжээ. Солонгосын хойгт “онц байдал” тохиовол америкчүүд японы нутаг дэвсгэр дэх баазаа мөн ийм нөхцлөөр ашиглах боломжтой байжээ. Илтгэл боловсруулагчид өмнөх ерөнхий сайд, гадаад хэргийн тэргүүн нарын үйлдлийг “шударга бус” хэмээн нэрлэжээ. Учир нь тэд дурдсан хэлэлцээрийг парламент, ард түмнээс нуун дарагдуулж, энэ талаар нэг бус удаа худал мэдээлэл өгч байжээ. Тус комисс албаны архивт олон чухал бичиг баримт алга байгааг тэмдэглээд, Гадаад хэргийн яаманд ажлын мөрдөн шалгалт хийж, баримт бичгийг нууцлах, мөн мэдээлэл хүртэх системийг сайжруулахыг уриалав. Токио цөмийн зэвсэг хүргэснийг нэг мөр батлах аргагүй гэж Японы Гадаад хэргийн сайд мэдэгдэв. Нууц хэлэлцээр нь Японы засгийн газрын албан ёсоор тунхагласан цөмийн бус гурван зарчимтай зөрчилдөж буйг Окада Кацуя бараг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон юм. Энэ шуугиан япон-америкийн харилцаанд сөрөг хандлага нэмж болзошгүй. Японы нутаг дэвсгэрээс АНУ-ын цэргийн баазыг гаргахыг олон нийт идэвхтэй шаардаж байгаа энэ үед дээрх шуугианы үр дагавар илүү мэдрэгдэнэ гэж Алс Дорнодын Хүрээлэнгийн дэргэдэх япон судлалын төвийн дарга Валерий Кистанов үзэж байна. Хэзээ нэг цагт байгуулсан нууц хэлэлцээр нь өнөөгийн засгийн газрын ногооны талбайд бул чулуу болж байна. Засгийн эрхэнд гарсан Хатаяма сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Футэма дахь америкийн нисдэг тэрэгний баазыг Японы нутаг дэвсгэрээс гаргана хэмээн амласан юм. Одоохондоо үүнийг хийгээгүй байна. Нэг талаас ерөнхий сайд өөрөө ийм санаа дэвшүүлсэнд сөрөг хүчнийхэн шүүмжилж байна. Нөгөө талаас эсрэгээр тус баазыг гаргахыг шаардаж байгаа эрх баригч эвслийн түншүүд түүнийг шахаж байна. Эцэст нь гуравдагч тал болох америкчүүд 2006 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу энэ баазыг Японы Окинава арлын Наго хотод шилжүүлэхийг шаардаж байна. Япон төдийгүй америкийн талд ч байдал нэлээд зөрчилтэй байна. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар асуудал Токио, Вашингтоны албан ёсны хүрээнийхний харилцаанд эрс нөлөөлөх хэмжээнд ноцтой болоогүй. Японы олон нийт энэ мэт шуугианыг хүчтэй хүлээж авдгийг анхаарах хэрэгтэй. Олон нийтийн байр сууринаас заримдаа засгийн газрыг огцруулдаг.